УС БИДНИЙ ИРЭЭДҮЙ


Дэлхийн Усны өдөр тохиож байна
УС БИДНИЙ ИРЭЭДҮЙ
1993 онд НҮБ-ийн чуулганаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. НҮБ-аас 2020 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.
Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшилт эрчимтэй явагдаж байгаагаас олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж ширгэн газар хөрс, бэлчээр доройтож байна.
Усны тоо бүртгэлийн 2019 оны дүн, мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд 1254 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэж, үүнээс 446 буцаж сэргэсэн байна. Тухайлбал, Дорнод аймагт 143 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэж, 77 сэргэсэн бол Баянхонгор аймагт 29 ширгэж, 40 сэргэжээ.
ДУСЛЫГ ХУРААВАЛ ДАЛАЙ БОЛНО. ДУСАЛ УС БҮРИЙГ ХЭМНЭЖ ИРЭЭДҮЙДЭЭ БЭЛЭГЛЭЕ.

Мэдээллийг хуваалцах