Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулсан уурхайн айлчлалыг “Оюу толгой” ХХК зохион байгуулав


Монгол улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах уурхайн айлчлалд “Монгол-Ус” ТӨҮГ-ын төлөөлөл оролцов. Тус айлчлал 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн бямба гарагт зохион байгуулагдаж Геологи уул уурхай, байгаль орчин, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий гуч гаруй зочид“Оюу толгой”-г  зорьж, Геологийн оффис, ил уурхай, ил уурхайн засварын цех болон Баяжуулах үйлдвэртэй танилцлаа.

“Оюу толгой” ХХК нь усны хэмнэлттэй хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2018 оны байдлаар үйлдвэрлэлд ашигласан нийт усныхаа 84,64 хувийг дахин ашиглаж, ус ашиглалтын төлбөрт 2013-2018 он хүртэл нийт 81,3 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

 

Мэдээллийг хуваалцах