Лабораторийн танилцуулга


7018-0075

“Монгол–Ус” ТӨҮГ-ын дэргэдэх Усны хяналтын төв лаборатори нь 2013 онд магадлан итгэмжлэгдэн, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай лаборатори нь цэвэр усны химийн болон микробиологийн, бохир усны химийн, мөн цэвэр бохир усанд хүнд металлын агуулга тодорхойлох шинжилгээг хийж байна.

Усны хяналтын төв лаборатори нь 2018 онд шинэчлэгдсэн “Сорилт туршилтын лабораторид тавигдах ерөнхий шаардлага MNS ISO 17025:2018“ стандарт шаардлагын дагуу лабораторийн үйл ажиллагааны бодлого, тогтолцоог шинэчлэн, сайжруулж бодлогын баримт бичиг болох Чанарын гарын авлага 1, мөрдөн ажиллах 13 журам, 57 зааварчилгаа, дотоод хяналтын 55 бүртгэл шинээр боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүний нөөцийн чадавх зэрэгээр хангагдаж, стандарт шаардлагад нийцсэн тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлж Стандарт хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн газрын үнэлгээгээр хангалттай сайн үнэлэгдэн 2 жилийн хугацаатай дахин магадлан итгэмжлэгдэж, үндэсний магадлан итгэмжлэгдсэн лаборатори болсон.

MNS ISO 17025 СТАНДАРТЫН ХҮРЭЭНД

Шинжилгээний чанар хангалт

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораториос зохион байгуулагддаг Сорилтын ур чадварыг үнэлэх 2019 оны I улирлын хөтөлбөрт Нян судлалын төрлөөр оролцож хангалттай сайн үнэлгээг авсан.
Итгэмжлэгдсэн УСУГ—ын Усны төв лаборатори, АПУ ХК-ийн төв лабораториудтай хими, микробиологийн төрлөөр зэрэгцээ шинжилгээ гүйцэтгэн шинжилгээний чанарт улирлын мониторинг хийсэн. Зэрэгцээ шинжилгээгээр стандарт шаардлага хангасан үзүүлэлттэй байна.

Магадлан итгэмжлэгдсэн усны хяналтын төв лаборатори нь 2016 онд Япон улсын Засгийн газрын тусламжаар “SHIMADZU” корпорацийн үйлдэрлэсэн усан дахь хүнд металлын 70 гаруй элементийг PPM түвшинд тодорхойлдог ICPE-9820, Спектрофотометр түүнчлэн бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийг богино хугацаанд тодорхойлох боломжтой Quicк BOD, Quicк COD тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно. Усны хими, бактериологийн шинжилгээнээс гадна бүх төрлийн усанд хүнд металлын шинжилгээг сүүлийн үеийн багаж төхөөрөмж ашиглан хийдэг бөгбөөд
Магадлан итгэмжлэгдсэн усны төв лаборатори нь физик, химийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлж хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  • Цэвэр усанд ерөнхий химийн шинжилгээ /усны температур, рН, цахилгаан дамжуулах чанар нийт ууссан бодис, TDS усны макрокомпонентүүд гэх мэт/
  • Цэвэр бохир усанд бактерлогийн шинжилгээ /нянгийн ерөнхий то, гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян, агааргүйтэх гэх мэт/
  • Хүнд металын шинжилгээ Молибден/Мо/, Бор/В/, Бари/ВА/, Манган/Mn/, Хүнцэл/As/, Хром/Cr/, Биндэр/Ве/, Мөнгө/Ag/, Хартугалга/Pb/
  • Бохир усны химийн шинжилгээ /химийн болон биологийн хэрэгцээт хүчилтөрөгч/ гэх мэт шинжилгээнүүдийг хийж байна.  

Лабораторийн бүтэц:

  1. Цэвэр усны химийн лаборатори
  2. Бохир усны химийн лаборатори
  3. Хүнд металл тодорхойлох лаборатори
  4. Микробиологийн лаборатори

Цэвэр, бохир усны хими, микробиологи, хүнд металлын иж бүрэн шинжилгээг олон улс болон үндэсний стандарт арга аргачлалын дагуу хийж байна.

 Мэргэжлийн чадварлаг боловсон хүчин

  • Хамгийн сүүлийн үеийн, өндөр мэдрэг чанар бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
  • Хурдан шуурхай, чанарын шаардлага хангахуйц үйлчилгээ
  • Олон улсын шинжилгээний стандарт арга аргачлалаар найдвартай шинжилгээг гүйцэтгэнэ.
  • Бүх төрлийн шинжилгээг 72 цагын дотор гүйцэтгэнэ
  • Өдөрт 60 хүртэлх тооны шинжилгээг бүрэн гүйцэтгэх хүчин чадалтай

 

Мэдээллийг хуваалцах