Үйл ажиллагааны чиглэл


"Монгол Ус" ТӨҮГ нь Засгийн газрын 2013 оны 390 дүгээр тогтоолоор шийдвэрлэсний дагуу 2014 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай "Чиг үүргийг гүйцэтгүүлэх гэрээ" байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • Усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны хяналт шинжилгээ хийх, усан сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврын талаар санал боловсруулах,
  • Усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хайгуул судалгааны ажлын явцад хяналт тавих,
  • Голын голдирлыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах,
  • Цооног өрөмдөх, худаг гаргах, усны барилга байгууламж барих, ашиглах, судалгаа хийх, дүгнэлт гаргах,
  • Хадлан, бэлчээр, тариаланг усжуулах инженерийн хийцтэй услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт хийх,
  • Хоногт 100 шоо метрээс их ус ашиглуулах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ус ашиглуулах дүгнэлт гаргах,
  • Хоногт 50 шоо метрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид хаягдал ус зайлуулах тухай дүгнэлт гаргах,
  • Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гаргах,
  • Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хувиарлах зориулалт бүхий барилга байгууламжийн ашиглал, засвар үйлчилгээг сайжруулах арга хэмжээг авах, бүртгэлжүүлэх,
  • Улсын төсвийн хөрөнгөөр газрын доорх усны эрэл, хайгуул, судалгаа явуулж нөөц нь тогтоогдсон ордуудын нөхөн төлбөрийг тооцож, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх,
  • Ус ашиглуулах дүгнэлт гаргуулсан аж ахуй нэгж, байгууллагуудын ус ашиглалтын байдалд хяналт тавьж, мониторинг хийх,

 

Мэдээллийг хуваалцах